О.Хангай аваргын бяцхан волейболчин охин үзэгчдийн хайрыг татжээ

Волейболын Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны Бүх оддын тоглолт өчигдөр /2024.12.01/ Степпе Арена-д боллоо.
Тэмцээн:
- Бүх оддын тоглолтод "Jasmine vs Diamonds" баг
Холимог оддын тоглолтод "Marvel vs DC" болон "Infinity vs Mamba" багуудын хооронд болов.
Үндэсний бөхийн 25 дахь аварга О.Хангай охин Х.Арлунгоогийн хамт "DC” багт тогложээ.
Монголын волейболын академиас аваргын бяцхан охиныг урьж тоглуулсан бөгөөд Х.Арлунгоо охин амжилттай давуулалт хийж, аавтайгаа харилцаж буйг танхимд цугласан волейбол сонирхогчид харж, "Ирээдүйтэй тамирчин болох нь" гэж бяцхан охиныг өхөөрдөж байв.
Холимог Оддын тоглолт Marvel болон DC багуудын хооронд өрнөж, DC баг ялалт байгуулжээ. Ялалтын шагналаа DC баг Замын-Үүд сити клубт, Marvel баг Хан-Уул дүүргийн 52-р сургуульд тус тус бэлэглэсэн байна.
Аварга О.Хангай энэ тэмцээний талаар, “Сүүлийн зургаан жил бэртэл гэмтлээс сэргийлээд огт волейбол тоглоогүй. Энэ жил охиныхоо хүсэлтээр Бүх оддын тоглолтонд хамт оролцож дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
Хамтдаа дурсамж бүтээсэн DC багийнхандаа баярлалаа. Хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт үзүүлсэн Marvel багийнхандаа баярлалаа, хоёр дасгалжуулагчдаа баярлалаа. Зохион байгуулсан Волейболын Үндэсний Дээд Лиг хамт олонд баярлалаа” гэж цахим хуудаснаа талархлаа илэрхийлжээ.
“Гэрэл түгээе” уриатай үндэсний дээд лигийн Бүх оддын тоглолтын ялагчаар Jasmine баг тодорсон бөгөөд тус багийнхан ялагчийн шагнала Дундговь аймгийн Биеийн тамирын сургуульд бэлэглэсэн байна.
-
Хүннү улс2025/03/27
-
Хорвоог хэзээ орхихыг тань AI тооцоолно2024/12/03
-
Хүүхдэд хэзээнээс ном уншиж өгч болох вэ?2024/08/22